БИДНИЙ ТУХАЙ
АЛСЫН ХАРАА
Эрүүл хүнсээр дэлхийг дайлна.
ЭРХЭМ ЗОРИЛГО
Бид хамтдаа байгаль орчинд ээлтэй,
дэвшилтэт технологиор чанартай, эрүүл,
аюулгүй хүнсийг үйлдвэрлэн, хэрэглэгчийн
сэтгэл ханамжийг дээдлэн ажиллана.





ҮНЭТ ЗҮЙЛ
Х
ХҮНДЭТГЭЛ – Байгууллагын соёл
У
УР ЧАДВАР – Хүний нөөцийн бодлого
Ш
ШИНЭ САНАА – Стратеги
Х
ХАМТЫН ХҮЧ – Дотоод журам
А
АЮУЛГҮЙ АЖИЛЛАГАА – ХАБ
Н
НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА – Байгаль хамгаалал

ТҮҮХЭН ЗАМНАЛ
Хушны самар нь мөнх ногоон шилмүүст хуш (Сибирийн хуш) модны үр юм. Хуш мод нь 50 м хүртэл өндөр ургаж, 500 орчим жил насладаг ба 20-30 наснаасаа үр жимсээ өгч эхэлдэг байна. Хүн төрөлхтөн хуш модны самрыг 10,000 жилийн тэртээгээс хүнсэндээ хэрэглэж ирсэн бөгөөд төрөл бүрийн өвчин өвчлөл, тэр дундаа хоол боловсруулах эрхтний үрэвсэл, арьсны өвчинг анагаах болон хөгшрөлтийг удаашруулж залуужуулах зорилгоор хэрэглэдэг байжээ.

Хүний биед шим тэжээлтэй амин дэм, уураг, тос агууламж хамгийн өндөртэй монгол хуш модны самрыг “Nord Road” компани 2014 оноос эхлэн байгальд ээлтэй аргаар боловсруулж, нэмүү өртөг шингээн “Хушхан” брэндийг бүтээж, дотоодын төдийгүй дэлхийн зах зээлд гаргаж байна.

Манай комани 2016-2021 онд нийт байгалийн нөөц ашигласны төлбөрт 6.3 тэрбум төгрөг, экспорттой xолбоотой xураамж, бусад төлбөрт нийт 7.9 тэрбум төгрөг төлсөн байна.
Монгол орны нийт газар нутгын 8.0% ойгоор бүрxэгдсэн байдаг ба түүний 5.5% буюу 630.1 мянган га талбайг xушин ой бүрдүүлдэг.

“Хушхан” брэндийг үүсгэж, самар, чөмгийг 50-500
граммаар савлан, арваннэгдүгээр сараас эхлэн
дотоодын зах зээлд нийлүүлж эхлэв. Мөн хүнсний
аюулгүй байдлын HACCP, чанарын менежментийн
тогтолцооны ISO 9001 олон улсын стандартуудыг
үйлдвэрлэлдээ нэвтрүүллээ.

Түүнчлэн хуш мод, түүний самрын судалгааны
ажлуудыг өргөн цар хүрээтэй эхлүүлэв. Үрийн
генетикийн судалгаа, Хуш модны анатоми,
физиологийн судалгаа, Самар бэлтгэх бэлтгэл нь
хуш модны насжилт, өсөлтөд үзүүлэх нөлөөллийн
судалгаа, Самрыг зөв зохистой бэлтгэх аргачлалын
судалгаа зэргийг үүнд дурдаж болно.
ажил эхлүүлээд байна.

Үйлдвэрлэл, үйл ажиллагаандаа олон улсын Хүнсний
аюулгүй байдлын менежментийн тогтолцооны
ISO 22000:2019, Байгаль орчны менежментийн
тогтолцооны ISO 14001:2018 зэрэг стандартыг
нэвтрүүлэх ажил эхлүүлээд байна.
Hushkhan brand
Хушхан гэр бүл
Хүний биед шим тэжээлтэй амин дэм, уураг, тос агууламж хамгийн өндөртэй монгол хуш модны самрыг “Nord Road” компани 2014 оноос эхлэн байгальд ээлтэй аргаар боловсруулж, нэмүү өртөг шингээн “Хушхан” брэндийг бүтээж, дотоодын төдийгүй дэлхийн зах зээлд гаргаж байна.
