








ТАЙГААС ГАРАЛТАЙ
Гоо сайхан гэдэг зөвхөн арьсны гаднах өнгө төрх бус, бие махбодоо дотроос нь хэрхэн тэтгэж байгаагийн илэрхийлэл юм.
Толигор, уян зөөлөн, өнгөлөг арьсны ард зөвхөн арьс арчилгааны бүтээгдэхүүн бус, өдөр тутмын хооллолт, амралт, усны хэрэглээ, шим тэжээлийн тэнцвэр чухал үүрэгтэй. Тэдгээрийн дундаас арьсны эрүүл мэндэд онцгой ач холбогдолтой шим тэжээлийн нэг бол Е витамин юм. Харин хушны самрын тос нь өөртөө омега 3,6,9-өөс гадна Е витамин ихээр агуулдаг.
Е витамин арьсны байгалийн хамгаалагч
Хушны самрын чөмөг болон тос нь найрлагадаа Е витаминий агууламж өдөртэй буюу 100мл тосонд 34мг агуулдаг. Е витамин нь тосонд уусдаг антиоксидант бөгөөд арьсны эсийг чөлөөт радикалаас үүдэлтэй исэлдэлтийн гэмтлээс хамгаалахад оролцдог. Нарны хэт ягаан туяа, агаарын бохирдол болон хүрээлэн буй орчны бусад хүчин зүйл арьсанд исэлдэлтийн стресс үүсгэж болдог. Энэ үед Е витамин зэрэг антиоксидантууд арьсны байгалийн хамгаалалтын тогтолцоонд хувь нэмэр оруулна.
Мөн Е витамин нь арьсны хамгаалах давхаргын хэвийн үйл ажиллагааг дэмжихэд оролцдог. Арьсны хамгаалах давхарга эрүүл байх нь чийгээ хадгалах, гаднын цочроогч хүчин зүйлээс хамгаалахад чухал. Иймээс Е витаминаар баялаг хүнсийг тэнцвэртэй хооллолтын нэг хэсэг болгох нь арьсны эрүүл мэндийг дэмжих энгийн дадал юм.
Гэхдээ хушны самрын тос хэрэглэснээр үрчлээ арилж, арьс шууд цайрч, батга бүрэн эдгэнэ гэж ойлгож болохгүй. Арьсны өнгө төрхөд удамшил, нас, нарны нөлөө, нойр, дааврын өөрчлөлт болон арьс арчилгааны дадал зэрэг олон хүчин зүйл нөлөөлдөг.
Хушны самрын тосыг гоо сайхандаа хэрхэн хэрэглэх вэ?
Гоо сайхны арчилгаагаа өдөр тутмын зөв дадалтай хослуулахад тань зориулан дараах таван зөвлөгөөг хүргэе.
1. Өглөө бүр 1 халбага
Хушны самрын тосыг өглөөний хоол, тарагтай зохицох зууш эсвэл салатандаа тохируулан хэрэглэж болно. Ингэснээр өдөр тутмын хооллолтдоо ханаагүй тосны хүчлүүдийг нэмж, шим тэжээлийн олон төрөлт байдлыг дэмжинэ. Мөн ходоод нь өвддөг, шархлаатай хүмүүс өлөн элгэн дээрээ 1-2 халбагыг ууж хэрэглэх нь нэн тохиромжтой байдаг.
2. Хэмжээг нь тохируулж, тогтмол хэрэглээрэй.
Нэг дор их хэмжээгээр хэрэглэхээс илүү нийт хооллолтынхоо хэмжээнд тохируулан хэрэглэх нь чухал. Батга гарамтгай хүмүүс өөх тосоо хорьдог ч сайн чанарын ханаагүй тосыг тохиромжтой хэрэглэх нь таны ходоод, гэдэсний үйл ажиллагааг дэмждэг.
3. Арьсаа чийгшүүлэх дадлыг хэвшүүлээрэй.
Тосыг хүнсэндээ хэрэглэх нь арьсны гадаргууг шууд чийгшүүлэх үйлчилгээ үзүүлэхгүй. Арьсныхаа төрөлд тохирсон чийгшүүлэгч тостой бага хэмжээгээр хольж хэрэглэх боломжтой. Мөн сорвитой хэсэгтээ тогтмол түрхэх нь сорвийг бүдэгрүүлдэг.
Анхааруулага: Нүүрэндээ шууд түрхэхийг хүсвэл эхлээд арьсны жижиг хэсэгт туршиж, цочрол үүсэх эсэхийг ажиглаарай. Эмзэг, батгашилттай арьстай бол арьсны төрөлд тохирсон бүтээгдэхүүн сонгох нь зүйтэй.
4. Үс, хумсандаа хэрэглэх
Гоо сайхан зөвхөн арьсаар хязгаарлагдахгүй. Эрүүл гялалзсан үс, бат бөх хумс ч өөртөө тавих анхаарал халамжийн нэг хэсэг юм. Үс арчилгааны бүтээгдэхүүндээ тохиромжтой хэмжээгээр нэмж хэрэглээд үзээрэй. Мөн хумсандаа түрхэж хэрэглэх нь бат бөх байдлыг нь нэмэгдүүлж тэжээл өгдөг.
Гоо сайхан гэдэг нэг өдрийн арчилгаагаар бий болдог зүйл биш. Харин өдөр бүр өөртөө тавих анхаарал, зөв хооллолт, хангалттай амралт, арьсаа хамгаалах дадлын нийлбэр юм.
HushKhan хушны самрын тосоо hushkhan.mn сайтаар захиалан, гэртээ хүргүүлэн аваарай.
Хуш модны самрын тос нь Омега 3,6,9 болон витамин Е-ээр баялаг тул тархи, зүрх, судасны үйл ажиллага...
Бүгдийг харах
.png)
Тогтвортой хөгжил
Шинжлэх ухаан, технологи, бизнесийн шийдлийг нэгтгэн Монголын хушин ойг хамгаалах, нөхөн сэргээх зор...
Төслүүд үзэхМонголын тайгын цэвэр бүтээгдэхүүнээс эрүүл мэнд, гоо сайхан, эрч хүчийг нэмэгдүүлэх 6 төрлийн ашиг тус.
Хушны самар нь зүрх судасны эрүүл мэндийг дэмжих, холестерины хэмжээг тэнцвэржүүлэхэд тустай.
Хушны самар нь зүрх судасны эрүүл мэндийг дэмжих, холестерины хэмжээг тэнцвэржүүлэхэд тустай.
Хэрэглэгчийн сэтгэгдэл

Улаанбаатарын 40+ томоохон сүлжээ дэлгүүр, онлайн шуурхай хүргэлт болон олон улсын зах зээлд албан ёсоор нийлүүлэгдэж байна.